Улаанбаатарт байгаа миний ахад | News.MN

Улаанбаатарт байгаа миний ахад

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт байгаа миний ахад

Улаанбаатарт байгаа миний ахад

“Би ангидаа байхад хэцүү байна аа. Намайг Монголоос ирсэн гээд шоолоод байх юм. Надаас танайд зурагт байдаг уу, байшин гэж юу байдгийг мэдэх үү, хоолоо болгож иддэг үү гээд тэнэг юм асуугаад байх юм. Сүүлдээ би бүр залхаад би Японоос ирсэн гэж хэлдэг болсон”… Иймэрхүү үгтэй захидал хэдхэн хоногийн өмнө Америкт суугаа дүүгээс минь ирсэн юм. Уг нь далайн чанадад яваа дүүгээс минь захидал ирлээ гэж баярлаж байсан боловч ийм үгтэй захиа унших гэж л баярлажээ. Яг үнэндээ надад хэлэх үг олдоогүй. Ийм захиа бичсэн дүүд минь ч, түүнээс ингэж асуусан америкчуудад ч буруу байхгүй.

Гадныхны нүдээр бол бид жижиг улс. Тиймээс чи тэр улсад ямар ч алба хашдаг бай тэдний нүдээр бид жижиг. Тиймээс тэд бидэнд тааруулж жижигхэн л юм ярина. Яг л “Танайд машин байдаг уу” гэх мэтийн зүйлс шиг. Том, жижгийн ялгааг дүү маань арай л багадаа мэдэх учиртай байж. Тиймээс л тэдний асуусан асуултад эмзэглэсэн хэрэг л дээ. Яг үнэндээ гадаадад очсон монголчуудад гадныханд өөрсдийнхөө орны тухай бахархаад ярьчих юм үнэндээ ховор байдаг гэнэ. Япончууд Тоёота, Сони, Мицубиши, жудогоороо, солонгосчууд Самсунг, Киагаараа бахархана. Бидэнд бахархаад ярьчих брэнд байна уу. Одоохондоо алга. Тиймээс л бид гадныханд аль эртний Чингис хаан, Их Монгол Улсынхаа тухай ярьдаг байх. Бүр цаашлаад монгол гэр, хөдөө тал нутаг, ахуй, соёлоо л ярина. “Монголд бахархмаар юм Чингис хаанаас өөр байна уу?” гэсэн асуултад үнэндээ бид бүгдээр “мад” болно.

Нээрээ бид бахархах юмтай улс мөн үү. Мөнх тэнгэрээрээ бахархая гэвэл ямар ч улс дээрээ тэнгэртэй. Дээрээс нь Улаанбаатарын өвлийн тэнгэрийг хөх гэхэд ч хаашаа юм бэ, саарал гэвэл илүү зохимжтой болох биз. Хөх толбоороо бахархая гэхээр Турк, Япон, Солонгос зэрэг улсууд хөх толботой. Орчин үеийнхээ хөгжил, хэв маягаар бахархая гэхээр манайд тэднээс илүү зүйл алга. Ямар гадны уралдаан тэмцээнд оролцоод медаль хүртээд байдаг архиар бахархалтай биш. Шотланд виски шиг дэлхийд алдартай ч биш дээ. Тэгээд ч тэд манайхан шиг балын амтанд орсон баавгай шиг архинд шунахгүй л…

Гадаадын ард түмэнд монгол­чуу­дыг танилцуулахгүй биш, танил­цуулдаг гэнэ ээ. Гэхдээ ихэвчлэн хөдөө хээр тал, монгол гэрт амьдарч байгаа малчдын амьдрал, хонь муулж байгаа зэргийг л гаргадаг гэх. Ийм юм үзүүлээд байхаар гадныхан гэрт амьдардаг, гэрэл цахилгаагүй, хонио гаргаад түүхийгээр нь л иддэг гэж ойлгодог байлгүй. Манай дүү тэнд очоод монголын соёлын өдрүүд гээч юмыг үзжээ. Үүгээр нь Монголын орчин үеийн нийслэл Улаанбаатарын тухай нэг ч “зураг” үзүүлээгүй гэнэ. Энэ арга хэмжээнд цаг очсон найздаа нийслэл хотоо танилцуулах гэтэл “Танилцуулгад ганц ч тийм юм гарсангүй шүү дээ” гэж хэлжээ. Америкад очоод хоёр жил болсон дүүгээс маань тэд албаар ч юм уу байнга анх асуусан асуултаа асуудаг гэнэ. Тиймээс л тэр “Тоглосон юм аа. Японоос ирсэн” гээд хэлчихэж. Үүнээс хойш тэд “балай” асуултаа тавихаа больжээ.

Түүнээс асуусан хамгийн аймаар асуулт нь “Танайх Хятад хэлээр ярьдаг уу” гэсэн асуулт. Энэ үед л тэр хамгийн их уурлаж “Би монгол хүн шүү” гэж хашхирмаар санагдсан гэнэ лээ.

“Хөгжиж буй гэх тодотголтой хоёр их гүрний дунд оршдог Монгол гэх улсаас Ерөнхийлөгч нь манай оронд айлчилж байна. Саяхан газар доороос нь их баялаг олдсон энэ улсыг одоо л хүмүүс сонирхож эхэлж байгаа билээ. Манай улсад айлчилсан гол зорилго нь суралцах залуусын тоог нэмэх болон уул, уурхайн тал дээр тусламж хүсэхээр иржээ” гэсэн мэдээлэл саяхан Америкийн нэгэн томоохон сайтаар гарчээ. Тэд биднийг юм гуйхаар л ирсэн гэж ойлгодог болжээ. Үнэндээ энэ нь тэдэнд жижиг асуудал мэт боловч манайх шиг улсад стратегийн шинжтэй том асуудлын нэг байлгүй яах вэ. Тэгээд ч Обама манай Ерөнхийлөгчтэй 30 минут л уулзсан байна. Уг нь саяхан Африкийн Лесото гэх жижиг улсын ерөнхийлөгчтэй нэг цаг гучин минут уулзсаныг ч мэдээлэл тавигдсан сайтад мэдээлсэн байна.

Манайх эндээ дэлхийн анхаарлыг татсан гэж, болсон болоогүй тэгш ойгоо угтан хөөрцөглөж суухад тэнд биднийг юм гуйсан, мах түүхийгээр нь идсэн зэрлэг шахуу улс л гэж ойлгож сууна, гадаадынхан. Уг нь бид гадны оронд сурталчилдаг нэвтрүүлгийнхээ өнгө аясыг аль хэдийнэ өөрчлөх цаг болсон байлтай. Мань мэт нь ч яах вэ, эндээ байна. Олон юм бодуулахаар захиа илгээсэн дүүгээ өрөвдлөө.

Hi ahaa. Tanii ajil sain uu. Bi sain hicheeldee yavaal baijine. Neeree namaig irsenees hoish teneg asuult asuugaad bsan mania angiihan odoo bolison. Bi tednuust Japan geed helchihsen. Gehdee bi aimaar ichij bna aa. Ednuus bidniig tuuhii mah iddeg, mashing medehgui, zuragt gedgiig uzej usuugui l gej boddog yum bna. Aavdaa helsen chine bitgii too geed baih yum. Unendee olon hunii umnu iimerhuu yum asuuhaar yamar hetsuu bdag geech. Bi tom bolood ene oilgoltiig uurchilnu uu. Neeree ahaa ta hurdan end hureed ireech. End hurch ireed pizza, mizza zuuhgui yu. Henii ch mededgui ulsad hudlaa unen setguulch hiij baisnaas end hurch ireed pizza zuu. Havgui saihan amidrana. Za za bye. Daraa mesengert taariii za. Bye

Б.БОЛОРСҮХ
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2011-06-24 202.131.246.131

1rt duu bichlee gj sanaanaasaa zohioj s*****a boli 2rt ter humuus tegj yrij bodoj l baig l de bid nar endee orchin ueteegei hol niiluuled shine technology ene terees ni surch bolovsrod bj bval ayndaa bidniig meddeg bolno

Avatar

zochin 2011-06-24 202.131.246.131

naad p***a chin sanaanaasaa zohiogod shaasan zuger er ni mglchuudiig ingej yridag gsn gej bodoj bgad hudlaa duu ingej bichlee gd nairuulad hoshin shog taviad shaachihdag ym daa whahaha

Avatar

Зочин 2011-06-24 182.160.22.16

AMERIK DIVAAJIN BISH PIZZA ZOOGOOD 1600 G AWNA 500 BAIRAND 400 IDEJ UUNA BAS ZEELEER MASHIN GAR UTAS TULNU XEDIIG DALD XIIXUU TGD JILD XEDIIG TSAASH N XIIXUU PISDUU BITGII SHAATSGAAAAA

Avatar

Зочин 2011-06-24 182.160.22.16

END IRJ PIZZA ZOOWOL ILUU AMIDRANA GENUU s****a BIZLALRAA TANAI DUU SHIG NUTGAA GOLSON ALUUD TENDEE UXUUL TAARNA BOLORBOOWOO PISDAA TEND SUSHI XIIGEED CH YUMUU PIZZA ZOOJ BAISNAAS MONGOLDOO XAMAAGUI ILUU AMIDARCH BAIGAA XUMUUS ZUNDUU BNA CHAM SHIG XOR XUTGAJ XEDEN YUM SARAACHSAN OLXIOGUI MALUUD TER DUURUUGEE ZAILAARAI

Avatar

Зочин: 2011-06-24 182.160.33.218

Энэ монгол орноо яаж доош хийх вэ гэсэн асуултанд өөрөө хариулж өөрийн бодлоо дүүгээсээ ирсэн захидал нэрээр бичсэн зүйл байна үлгэр зохиохоо больвол яасан юмчамд монгол сэтгэлгээ алга байна

Avatar

Zochin 2011-06-24 210.115.43.238

USA-d bish Solongost ch gesen tegej asuudii sh dee
Ene hun ni yum medehgui dee bishee Manaihan nevtruuleg hiij gadaaduudad uzuulehdee hamag muu muuhaigaa haruulj bj heden togrogiin handiv avdag ter ni l noloolj bgaa tegeed deer ni tuuh gej yariad ch hereggui Solongost Mongoliig ooriih ni ulsaas uussen gej zaadgiin bn lee Dor burnee yum bodoh tsag ni bolchihson l bn daa zaluusaa

Avatar

HI 2011-06-24 202.131.233.242

Manaid nisdeg hives baidag gej helehgui yu gaihaad baival tegeed yu asuugaad baigaam gej hel

Avatar

Хэ хэ 2011-06-24 202.180.216.8

Энэ хүүхдүүд ном уншихгүй толгой хоосон болохоор хүнд өөрсдөө жижиг харагдаад байгаан Түүх энэ тэр жаахан уншсан хүн бол арай өөрөөр ярих байсан даа Тэр америкчуудыг нь жижигрүүлэхгүй юу Хэлсэн хүнд нь аан МОНГОЛ улс хөгжиж байгаа бүх юм байгаа удахгүй та нараас давж гарна хүн ам цөөхөн ч сэтгэхүй сэтгэлгээ итгэл үнэмшил ихтэй ЭД ЗҮЙЛИЙГ шүтдэггүй та нарын дурлаад байдаг тэр эрдэнэс чинь манай хөрсөн доор маш ихээрээ байдаг АМЕРИК УУГУУЛ хүн гэж байдаг юм уу ЧИНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС ХААНААС ЭНД ИРСЭН БЭ гээд жаахан ярилцаад СОНИН БОЛГОХГҮЙ ДЭЭ

Avatar

hi 2011-06-24 50.45.106.66

unen l yum bichsen bainaooriinhoo amidarch baisan orchin sursan surguuli mergejliinhe tuhai yarihlaar end humuus ni neg l unemshilgui nudeer haraad baidag yum shuuhiij baigaa ajlaas maani boldog baih dooesvel uneheer jijig buurai oron gedeg talaas ni hardag baij ch boloh yumter bitgii hel laptop deere ajillahlaar chi meddeg yum u geneoorsdoo heregelej baigaa gar utsaa ch buren ezemshij chadahgui zarim niter tal deer ni tuslaad heleed uguhloor bas gaihaadchi end ireed hereglej sursan u geneer ni l tiim deegevch mongold avch baigaagui tsaling end avch baigaa bolohloorend baigaad l baigaa yum daauneheer pizza zuu gedeg ch unenii huvitai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж