МҮСБХ-ны Үндэсний Супер лигийн 2015-2016 оны хамгийн нэр хүндтэй шагнал "УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ"-оор "Баянгол Сентоза Ирвэсүүд" багийн тоглогч ОУХМ Тунгалагийн Санчир шалгарлаа. Өчигдөр болсон шагнал гардуулах ёслолд Т.Санчир өөрийн сагсан бөмбөгийн замналын талаар өгүүлж, шигшээ багийн найзууд нь түүнд хандан баяр хүргэж сэтгэлийн үгээ хэлсэн.
Тэрээр өнөөдөр плэйоффын тоглолтон дээрээ Спортын төв ордонд үзэгч, дэмжигчдийнхээ өмнө энэхүү хүндтэй шагналыг гардан авах юм.
Т.Санчир 30,2 оноо 7,8 самбар, 4 дамжуулалт, 1,5 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлтийг үзүүлж, баг нь Улирлын 2-р байраар плэйоффт шалгарсан.
Өчигдөр болсон энэхүү нэвтрүүлгийг та бүхэн өнөөдөр "MNBA SPORTS" сувгаар 17.00 болон 23.00 цагаас тус тус хүлээн авч үзээрэй.