Иранд Орос пуужин нийлүүлэв | News.MN

Иранд Орос пуужин нийлүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Иранд Орос пуужин нийлүүлэв

 

Фото: Станислав Красильников / ТАСС

 

Агаарын довтолгооноос хамгаалах С-300 гэх зенитийн пуужингийн цогцолборын  эхний хэсгүүдийг Оросоос нийлүүлэх болсон тухай Ираны   эрх баригчдын  албан ёсны төлөөлөгч  мэдээлжээ.

 

Ираны ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуссейн Жабер Ансари зенитийн пуужингийн С-300 системийг авч эхэлсэн  тухайгаа Mehr News агентлагт  ярьжээ.

 

“Нийлүүлэлтийн хугацаа  хэд хэдэн удаа  хойшлогдсон ч наймаа хийгдэж байна. Нийлүүлэлтийн  гэрээний эхний хэсэг  хэрэгжиж байна. Нийлүүлэлт үргэлжлэх болно” хэмээн Ансари тэмдэглэв. Иранд хориг тавигдсан байх үеэр энэ гэрээ хойшлуулагдсан байлаа.

 

Ираны Гилян мужид С-300 цогцолборын машинууд байгаа видео бичлэг сүлжээнд тавигдан Ансарийн яриаг баталгаажуулжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж