Фото: Станислав Красильников / ТАСС
Агаарын довтолгооноос хамгаалах С-300 гэх зенитийн пуужингийн цогцолборын эхний хэсгүүдийг Оросоос нийлүүлэх болсон тухай Ираны эрх баригчдын албан ёсны төлөөлөгч мэдээлжээ.
Ираны ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуссейн Жабер Ансари зенитийн пуужингийн С-300 системийг авч эхэлсэн тухайгаа Mehr News агентлагт ярьжээ.
“Нийлүүлэлтийн хугацаа хэд хэдэн удаа хойшлогдсон ч наймаа хийгдэж байна. Нийлүүлэлтийн гэрээний эхний хэсэг хэрэгжиж байна. Нийлүүлэлт үргэлжлэх болно” хэмээн Ансари тэмдэглэв. Иранд хориг тавигдсан байх үеэр энэ гэрээ хойшлуулагдсан байлаа.
Ираны Гилян мужид С-300 цогцолборын машинууд байгаа видео бичлэг сүлжээнд тавигдан Ансарийн яриаг баталгаажуулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР