2050 төгрөгт хүрээд байсан долларын ханш өнөөдөр 35 төгрөгөөр буурчээ. Цаашдаа долларын ханш бага зэрэг буурах болов уу гэсэн эерэг хүлээлт байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 2030 төгрөгөөр зарж байгаа бол харин “Найман шарга” зах дээр 2015 төгрөгтэй тэнцсэн байна.
Долларын ханш буурсан нь Засгийн газар өнгөрсөн сард 500 сая долларын үнэ бүхий бондыг Азийн зах зээлд гаргасан явдал. Азийн зах зээлд анх удаа Засгийн газрын бонд амижлттай арилжсан нь Монголын зээлжих зэрэглэлд ч эерэгээр нөлөөлж байгаа аж. Монголын Засгийн газрын бондыг худалдан авах сонирхол хөрөнгө оруулагчдад багагүй байгааг Сангийн яам хэлж байна. Нийтдээ 750 сая бонд худалдан авах санал ирсэн байна.
Б.БАТ