Т.Аюурсайхан О.Магнайн эсрэг баримт дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан О.Магнайн эсрэг баримт дэлгэнэ

Өнөөдөр хаана юу болохыг тоймлон хүргэе

09:00 цагт “Нийгмийн даатгалын системд ослын даатгалын эзлэх байр суурь” бага хурал Улаанбаатар зочид буудал, 6-р давхар “Номын хүрээ” Өргөө танхимд эхэлнэ.

10:00 цагт НМХГ-аас Эм-ти-Эс-Агро ХХК-д /Эм-Ти-Эс -Агро ХХК нь 4-дүгээр цахилгаан станцын ойр байрладаг/ "Жимс, жимсгэнэ импортлоход тавигдах шаардлага, хийгдэж буй тандалт судалгаа" сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгуулна. Сургалтын үеэр импортын жимс, жимсгэнэ хүнсний ногооны аюулгүй байдал, нийтлэг илэрдэг гадаад хорио цээртэй хачиг, хүнд металлын үлдэгдэл, бохирдлын талаар мэдээлэл өгнө.

10:30 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ)-өөс Улаанбаатар хотноо “Олон талт худалдааны хэлэлцээрүүд ба Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд: Хэлэлцэн тохирогч болон хэрэглэгч нарт зориулсан гарын авлага”-ыг танилцуулах арга хэмжээ

11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Эрхээ Хамгаалья" ТББ-ын зүгээс УИХ-ын дарга З.Энхболд, ХАХНХСайд С.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий Сайд, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нарт шаардлага хүргүүлж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэх тухай гэрээг БСШУЯ, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай байгуулна.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын телевизүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд БХБЯ, Барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарт тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Төв аймгийн Цээл суманд алтны нөөцтэй гэдэг сургаар хятадын хөрөнгө оруулалттай “Еос” компани оршуулгын газрыг ухаж хууль бус үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй талаар сумын удирдлагууд баримттай мэдээлэл хийнэ.

12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд JCI Монгол байгууллагын 25 жилийн ойн хүрээнд “Бүсийн хөгжил-Залуучуудын оролцоо” чуулганыг 21 аймгийн хүрээнд зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан О.Магнайтай холбоотой нотлох баримт дэлгэнэ.

12:30 цагт НМХГ-аас Баянгол дүүргийн 93 дугаар сургууль дээр "Үдийн цай хөтөлбөр"-ийн хоол бэлтгэх орчин, технологи, үдийн цайны тогооч нарын ур чадвар, цаашид анхаарах асуудлаар үзүүлэх сургалт зохион байгуулна. Тус сургалтанд ЕБС-ийн тогооч, ажилтнууд,сургалтын менежер, эцэг эхийн төлөөллүүд оролцоно.

13:30 цагт “976” Арт галерейд уран бүтээлч Д.Батзоригийн “Нүүдэл суудал” перформанс эхлэнэ.

14:00 цагт Төрийн ордны "Г" танхимд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нь УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж буй Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан зүйл заалтын дагуу Монголын хувийн хэвшлийн СӨБ, Бага, Дунд сургуулиудын удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг хийнэ.

15:00 цагт УБЦТС” ТӨХК-ийн өргөтгөлийн хурлын танхимд “УБЦТС” ТӨХК-ийн нийтийн шугам сүлжээнээс шинээр цахилгаан эрчим хүчинд холбогдох иргэд, аж ахуйн нэгжид мөрдөгдөх “Шинэ холболтын журам” хэрэгжүүлэхтэй холбогдуулан “УБЦТС” ТӨХК-аас хэлэлцүүлэг зохион байгуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж