Чихрийн шижин: Өөрийгөө сэжиглэх нь

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Чихрийн шижин: Өөрийгөө сэжиглэх нь

Чихрийн шижин: Өөрийгөө сэжиглэх нь

АНУ-ын Зүрх Судасны Эмгэг Судлалын Нийгэмлэгээс хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дээр буй чихрийн шижинтэй нийт хүмүүсийн дөрвөн хүн тутмын нэг нь өөрсдийгөө энэхүү өвчнөөр өвчилснөө мэдээгүй яваа гэсэн дүгнэлт гаргажээ.


Тэгвэл Монгол улсад энэ өвчин ямархуу байдалтай байгаа вэ гэдгийг судалсан судалгаагаар манай оронд нийт 70,000-80,000 хүн энэхүү өвчнөөр өвчилсөн байх магадлалтайн дээр үүний ердөө 10% буюу 7000 орчим нь л өөрсдийгөө оношлуулан эмчийг хяналтад байдаг тухай  дурджээ.

Тэгвэл хэн энэ өвчинд өртөх эрсдэл хамгийн их вэ? гэдэг асуулт эрүүл мэнддээ анхаардаг хүний толгойд бууж болох юм. Энэ үүднээс уншигч таны эрүүл мэндийн сэрүүлэг болохуйц мэдээллүүдийг хүргэж байна.

Чихрийн шижин тусах эрсдэлт хүчин зүйлүүд:

Эдгээр нь шууд замаар өвчинд хүргэхгүй боловч, энэхүү өвчнийг тусах эрсдлийг нэмэгдүүлнэ.  

  1. Буруу хооллолт
  2. Илүүдэл жинтэй, 45-аас бага настай
  3. Илүүдэл жинтэй, 45-аас дээш настай.
  4. Хөдөлгөөний хомсдол
  5. Цусны даралт өндөр байх
  6. Холтестерин, тослог өндөртэй хоол хүнс хэрэглэх
  7. Тогтмол суугаа ажил эрхлэх
  8. Тамхи таталт
  9. Гэр бүлийн өвчний түүхэнд тань энэ өвчнөөр өвдөж байсан хүн бий эсэх
  10. Бүсэлхийн тойрог хэвийнээс хэт их байх

Чихрийн шижингийн үед түгээмэл үүсэх шинж тэмдгүүд:

  1. Ам цангах
  2. Жин буурах
  3. Хоол идэх дуршил өөрчлөгдөх, өлсөх
  4. Ядрах
  5. Дотор муухайрах
  6. Хараа муудах
  7. Ойр ойрхон бие засах
  8. Дархлаа муудсаны улмаас шарх эдгэрэлт удаан явагдах

Чирхийн шижингийн үед үүсэж болох хүндрэлүүд:

Чихрийн шижингээс болж захын эрхтнүүдэд хүрч очих цусан хангамж мууддаг байна. Тиймээс тэжээлээр дутагдсан захын эрхтнүүд хамгийн эхэнд хэвийн бүтэц үйл ажиллагаагаа алдаж эхэлдэг. Энэхүү шинж нь хөлийн тавхай дээр үүссэн байх нь олонтаа.  Үүнээс болж хөлийн тавхай хэсэгт эхлээд жижиг хэмжээний шархлаа үүсдэг бөгөөд өвчны явц хүндрэх тусам хөлийн тавхайн эд эсүүд үхжиж, хөлөө тайруулахаас өөр аргагүй болдог.

Азаар энэхүү өвчнийг оношлоход харьцангуй хялбар бөгөөд алганд багтах зөөврийн цусан дахь сахар хэмжигч аппарат байхад д болно. Тиймээс энэхүү аппаратыг боломжтой бол зөвхөн эмчийн үзлэгийн өрөөнд биш өвчтэй хүмүүс ч гэртээ хадгалан сар, улирал тутамдаа хоол идсэнийхээ дараа сахараа хэмжиж байхад хэрэгтэй юм. Гэхдээ хоол идсэнийхээ дөнгөж дараа сахараа хэмжээд байх нь баттай оношлоход хангалтгүй байдаг тул ойролцоогоор нэг цагийн дараа үзэх хэрэгтэй.

Доорхи хүснэгтэд 2011 оны байдлаар дэлхий дээр чихрийн шижингийн өвчлөлөөрөө дээгүүр жагсаж байсан 10 улс орнуудыг 2030 оны урьдчилсан төлөвтэй нь үзүүлэв.

Хамгийн чухал нь мэргэжлийн эмчид хандаж, нарийн баттай оношлогоог хийлгэж, хэрэв оношлогдсон тохиолдолд эмчийг зөвлөсөн дэглэмийг чанд сахих хэрэгтэй.

Г.СҮМБЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж