Х.Баттулгын &#34барбарос&#34 төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Х.Баттулгын &#34барбарос&#34 төлөвлөгөө

Х.Баттулгын хувь эзэмшдэг Баянгол зочид буудлыг тойрсон уржигдрын үйл явдлын өрнөлөөс ч тэр, өчигдрийн Л.Эрдэнэчимэгийн яриад байгаа Засаг унагаах санаархлаас ч харсан Ардчилсан нам ердөө л анархистууд, популистуудын албан тушаалд хүрэх гишгүүр төдий, амбицаа хангах хэрэгсэл болоод өнгөрч буй юм байна. Энэ намыг элэг доог болгон, эрх баригчдыг талцуулан байж эрх ашгаа хамгаалах гээд улайраад буй Х.Баттулгын “барбарос” төлөвлөгөө гэгч чухам юу вэ. Ийм нэгэн асуулт хаалттай хөшигний ард явагдаж байгаа, холын зорилготой, гол нь асар том амбиц дээр нэгдсэн улстөржилтөөс төрж байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар өөрсдийн саналаар бүлгээсээ төдийгүй намаасаа гарснаа зарлаад удаагүй байгаа билээ. Ингэснээр тэдний улс төр дуусч, Г.Уянгын нүүр номдоо бичсэнчлэн жинхнээсээ “ноосоо тушаачихсан” юм биш л дээ. Үүний цаана өөр том эрх ашиг өрнөж байгааг л олон нийт олж харах цаг болжээ.

Саяхан нийгмийн сүлжээгээр цацагдсан Тусгаар тогтнол эв нэгдлийн нам /ТТЭНН/ хэмээх эвлүүлэг үнэний ортойг үйл явдлууд гэрчилж эхэллээ. ТТЭНН-ыг 2014 оны  арваннэгдүгээр сард байгуулж, 2015 оны  тавдугаар сарын 29-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлжээ. Намын дарга нь Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр бол Ц.Баянбилэг гэгч. Гэвч  тун удахгүй ТТЭНН-ын даргаар Х.Баттулга эсвэл Л.Цог, Г.Уянга нарын хэн нэгэн сонгогдвол гайхах хэрэггүй. Энэ бол эртнээс төлөвлөгдсөн сценари эхэлж байна гэсэн үг. Угаасаа ч урваач шарваачдаар өөрийгөө хүрээлүүлэх нь Х.Баттулгын өчигдрийнх нь төлөвлөгөөний нэгээхэн хэсэг. Өнөөдөр түүнийг өмгөөлж, хамгаалж яваа улстөрчид ердөө Х.Баттулгын том эрх ашгийг хангах жижигхэн хэрэгсэл төдий гэж хэлчихэд буруудахгүй.

Ажил хийе гэвэл албан тушаал түүнд багадаагүй. Хоёр Засгийн газар дамнан Монгол Улсын зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй гэсэн гурван том салбарыг эзэгнэж суусан түүнээс найман жилийн өмнө эхэлсэн төмөр замын ажил нэхэх төдийд тэр улсаа хагаралдуулах хэмжээний ааш авир гарган, хууль хяналтынхны ажлыг хийлгэхгүй Засгийг тараах хэмжээнд даналзаж сууна.

Чухамдаа Г.Уянга, Л.Цог нарын намаасаа гарсан шалтгаан нь Н.Энхбаяр, М.Энхсайханд дургүйдээ ч биш юм.  Тавантолгойд хайртайдаа ч бүүр биш. Илүү ихийг амалсан Х.Баттулгын “занганд” орсон л хэрэг. Гэхдээ Ардчилсан намыг амаа арчих салфетка болгосон шигээ Г.Уянга, Л.Цог нарыг улавч болгоод хаяхад харамсах хийгээд халаглах ёс суртахуун түүнд “түй” ч байхгүй юм байна. Үүнийг ТТЭНН-ын даргаа сонгох процессоос тун удахгүй харах байх бид.

Х.Баттулга хоёр жилийн өмнөөс "нөөц" нам байгуулахаар төлөвлөж, түүнийгээ өнөөдөр амжилттай гүйцэлдүүлж чаджээ. АН-ыг самарна, асуудал гарна гэдгийг тэрбээр аль эрт тооцсон байж шүү дээ.  Эрхбиш Ардчилсан нам Женко компани биш, санал зөрөлдөөн, хүч хомсдол гарч магадгүйг тооцоолж “аваарын буудлаа” бэлтгэж байсныг энэ шинэ нам гэрчиллээ. Түүний төлөвлөгөөнд улсаа хөгжүүлье гэхээсээ илүү улс төрийн хамгийн том албанд очих холын зорилго байсныг өнөөдөр л хүмүүс олж харж байна. 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд тэр мэддэг, чаддаг бүх л хорон арга хэрэгслийг ашиглах, шаардлагатай бол улсаа ч хагаралдуулсан ч хамаагүй аж. Энэ бол эх орончийн маск дор найман жил экспортын төмөр зам нэрээр эдийн засгаа ч, давхар эх орноо ч хорлож яваа Х.Баттулгын үнэн төрх аж. Ардчилсан нам бол түүний албан тушаалд хүрэх гишгүүр төдий байж. Өнөөдөр ч үүнийг олж харалгүй намаараа, нэр хүндээрээ дэнчин тавин  байж Х.Баттулгыг хамгаалж суугаа АН-ын хохь.

Ажил хийе гэвэл албан тушаал түүнд багадаагүй. Хоёр Засгийн газар дамнан Монгол Улсын зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй гэсэн гурван том салбарыг эзэгнэж суусан түүнээс найман жилийн өмнө эхэлсэн төмөр замын ажил нэхэх төдийд тэр улсаа хагаралдуулах хэмжээний ааш авир гарган, хууль хяналтынхны ажлыг хийлгэхгүй Засгийг тараах хэмжээнд даналзаж сууна.

Ардчилсан нам эрх барихдаа Х.Баттулгад өртэй юм шиг аль мөнгөтэй, хөрөнгөтэй салбар болгоноо атгуулж ирсэн. Үүнийхээ хариуд намаа самруулж, өөрсдөө ч хэд, хэд хуваагдахад хүрлээ. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн найман жил Х.Баттулга зам, тээвэр,  хүнс, хөдөө аж ахуйн салбарыг өөрийн компани шиг өмчилж ирсэн нь худлаа биш. Энэ хүнд улс орны гол салбаруудыг өмчлүүлэх өр АН-д бий юу. Ард түмэнд бол байхгүй.

Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нарын даашинз дор нуугдсан түүний "барбарос” төлөвлөгөөний оргил цэг нь 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх л юм байна. Үүний тулд л Х.Баттулга өнөөдрийн АН-ыг үгүй хийж, өөр хооронд нь хагаралдуулж байгаа дүр харагдаж байна. 

УИХ-д суудал авсан намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. 2016 оны сонгуульд ТТЭНН-аас Г.Уянга, Л.Цог нараар удирдуулсан баг нэр дэвших нь тодорхой. Харин Х.Баттулга АН-ын жагсаалтад бичигдэж, УИХ-д гарсныхаа дараа Д.Арвин шиг урвана гэж тооцоолж. Харин үүнээс нь өмнө асуудал үүсч, Ардчилсан нам түүнээс салах бодлого баримталж магадгүй учир ТТЭНН-ын даргын суудлыг сонжиж сошиалаар тараалгаж.

Арван зургаан оны сонгуульд Ардчилсан нам ялах ялагдах нь Х.Баттулгад огтоос хамаагүй. Харин хамгийн хамаатай асуудал нь тэр 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших юм байна. Энэ бүх тоглолт сценари, байгуулсан “арми”, урлаг спортын оддын цуглаан, нүүр номын дэмжигчид түүний 2017 тоглолтын эхлэл байж. Ардчилсан улсад хэн ч хууль дүрмийн дагуу ямар ч албан тушаалд нэр дэвших эрхтэй байдаг. Харин өнөөдөр авлигын хэрэгт холбогдчихоод байхад нь компанийг нь шалгаж чадахгүй байж, хожим Ерөнхийлөгч болбол нь юу хүлээж суух хэрэг гарах бол доо бидэнд.

    Ж.НЯМСҮРЭН

            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж