Хаврын тариалалтыг эхлүүлэхэд зориулж Засгийн газар 50 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжид 2 жилийн хугацаатай 12.5 хувийн хүүтэй олгох шийдвэрийг гаргасан. Энэхүү зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргах юм. Гэхдээ томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд дээрх зээлээр өнгөрсөн онд арилжааны банкнаас авсан зээлээ дарах сонирхолтой байгаа. Энэ талаар Гацуурт ХХК-ний захирал Л.Чинбат, Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нарын байр суурийг VS буландаа онцоллоо.
Бэлтгэсэн Г.ХОРОЛ