Говийн нутгаар түр зуурын бороо орно

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Говийн нутгаар түр зуурын бороо орно



2011 оны 06 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх
нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газар,
говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 
Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн  18-23
градус, Орхон сэлэнгийн сав  болон говийн нутгаар  25-30 градус, бусад
нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.

2011 оны 06-р сарын 25-наас 06-р сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд
ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, бусад хугацаанд нутгийн хойд
хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур
ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар
шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө
15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус,
өдөртөө 23-28 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж