МАН-ын Бага хурлаар МАХН нэгдэх асуудлыг хэлэлцэнэ | News.MN

МАН-ын Бага хурлаар МАХН нэгдэх асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

МАН-ын Бага хурлаар МАХН нэгдэх асуудлыг хэлэлцэнэ

МАН, МАХН эвсч, нэгдэх тухай яриа өнгөрсөн жилээс эхлэн хөвөрсөн. “Эх орончдын өдөр”-өө хамтдаа тэмдэглэсэн “улаантнууд” эвсч, нэгдэх асуудлаар ажлын хэсэг байгуулаад сар гаруй өнгөрч байна. Энэхүү ажлын хэсэгт МАН-аас  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, С.Батболд, Д.Амарбаясгалан, Д.Мөрөн, МАХН-аас Ч.Улаан, О.Баасанхүү, Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар багтжээ.

Энэ удаагийн сонгуульд МАН, МАХН хоёр эвсч орвол члсан тохиолдолд эрх мэдлийн хуваарилалтыг 60:40 байлгах хэрэгтэй гэсэн Н.Энхбаярыг шаардлагыг МАН хүлээж аваагүй.  Тэгвэл эх сурвалжийн хэлснээр  Ажлын хэсгүүд цөөнгүй асуудал дээр санал нийлээд буй аж. Одоо 1-2 асуудал дээр санал нэгдвэл эвсэх санамж бичигт гарын үсэг зурах бөгөөд энэ асуудлыг МАН энэ сарын 18-нд буюу ирэх даваа гаригт хийх Бага хурлаараа хэлэлцэх гэнэ.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж