Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 25 хэм дулаан байна

2011 оны 06 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.  Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн  18-23 градус, Орхон сэлэнгийн сав  болон говийн нутгаар  25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.

2011 оны 06-р сарын 25-наас 06-р сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж