Эцсийн мөчид Винус яллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Талбайн теннисний “Их дуулга”-ын энэ оны гурав дахь цуврал  “Уимбльдон 2011” Лондон хотноо 4 дэхь өдрөө үргэлжиж байна.

Хоёрдугаар тойргийн тоглолтуудаас хамгийн сонирхолтой нь эмэгтэйчүүдийн төрөлд боллоо. Энэхүү тоглолт сонирхолтой байхаас гадна теннисийн ертөнцөд нэгэн түүх бичиж байна. 2-р тойрогт оноолт таарсан "Уимбльдон"-ын 5 удаагийн аварга Винус Уильямс болон Японы 41 настай Кимко Датэ Крумо нарын хооронд болсон юм. Уг тоглолт 2 цаг 55 минут болж эцсийн мөчид Винус 6-7 /6-8/, 6-4, 8-6-аар ялалт байгуулж хүнд нөхцөлөөс дараагийн тойрогт шалгарлаа.

Японы №1 теннисчин Кимко Датэгийн хувьд 1989 оноос мэргэжлийн теннист тоглож 1992 онд Дэлхийн шилдэг 4-т хүртэл дэвшиж байжээ. Тэрбээр 1996-2007 оны хооронд теннисээ орхисон ч 2008 онд эргэн ирж өдгөө дэлхийн чансаа 57-д эрэмбэлэгдэж байгаа түүний хувьд 2008 онд 39 насандаа Солонгосын нээлттэй тэмцээнд түрүүлж сенсааци тарьж байсан билээ. Хэдийгээр "Уимбльдон"-ы аварга Винус Уильямсыг хожиж чадаагүй ч сонирхолтой тоглолтыг үзүүлж чадлаа.

Өнгөрсөн жилийн аварга Рафаль Надаль болон Их Британчуудын найдвар Энди Муррей нар өрсөлдөгчөө төвөггүйхэн яллаа.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж