Дөнгөж сая буюу 19:40 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын замаар явж байсан 13-20 УНЕ улсын дугаартай микроавтобус шатлаа. Гал гарсанаас хойш ойролцоогоор 5-7 минутын дараа гал унтраах ангийнхан ирсэн бөгөөд галыг бүрэн унтраалаа. Галын шалтгаан тодорхойгүй байна. Уг машины жолооч гал гарсан даруйд машинаа зогсоон бууж тусламж дуудсан байна. Гал маш богинохон хугацаанд газар авсан учраас галын хор хэрэглэж чадаагүй гэнэ.