Түргэн тоглолтын тэмцээнд Монголын шатарчид илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Түргэн тоглолтын тэмцээнд Монголын шатарчид илүүрхэв

-Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орны 470 гаруй тамирчид өрсөлдөж байна. Тус тэмцээн пүрэв гаригт/4.14/ өндөрлөнө-

МҮЭСТОрдонд болж буй өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 14-ний өдөр өндөрлөнө. Тэмцээний стандарт төрлийн тэмцээн өнөөдөр 7-р өргийн тоглолтоор үргэлжлэн явагдана.

Монгол улсад анх удаа болж буй тивийн аваргын тэмцээнд 18 улсын 470 гаруй өсвөрийн шилдэг шатарчид 8, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насны ангилалд өрсөлдөж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Блиц (түргэн), Рапид (түргэвчилсэн) төрлийн тэмцээн болж, аваргууд тодорсон. Эдгээр төрлүүдэд Монголын баг тамирчид өндөр амжилтыг үзүүлж, нийт 36 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Энэхтхэг 18, Вьетнам 14, Узбекситан 6 медаль авчээ. Монголын баг тамирчид блиц болон рапид төрөлд тивдээ анх удаа багийн дүнгээр тэргүүлсэн бөгөөд нийт 13 тамирчин аваргалсан.

ДҮН:

Энэ удаагийн тэмцээнд 6 хүртэлх насны ангиллыг Монголын шатрын холбооны саналаар оруулсан бөгөөд хөвгүүдийн ангилалд алтан медалийг Баатарын Амарбат, хүрэл медаль Батбаатарын Ерөөлтэй нар хүртсэн юм. Мөн охидын ангилалд алтан медалийг Ганцолмонгийн Энх-Уянга, мөнгөн медалийг Мөнхдэмбэрэлийн Пагмадулам, хүрэл медалийг Батсоёмбын Хүслэн нар тус тус хүртлээ.

Монголын шатарчдаас:

8 хүртэлх насны ангилалд Ариунболдын Очир-Эрдэнэ, Даваахүүгийн Өнөрзул нар мөнгөн медаль, Адъяажавын Оюун-Эрдэнэ хүрэл медаль

10 хүртэлх насны ангилалд Есөнтөмөрийн Төгстөмөр, Даваахүүгийн Мөнхзул нар алтан медаль

12 хүртэлх насны ангилалд Цог-Очирын Тэнгис мөнгөн медаль, Ганзоригийн Амартүвшин, Эрдэнэбилэгийн Номин нар хүрэл медаль

14 хүртэлх насны ангилалд Ёндонжамцийн Эрдэмдалай, Төрмөнхийн Мөнхзул нар алтан медаль, Саруулийн Тамир хүрэл медаль

16 хүртэлх насны ангилалд Бямбасүрэнгийн Гарьдмагнай алтан медаль, Батцоожийн Амина хүрэл медаль

18 хүртэлх насны ангилалд Эрдэнэпүрэвийн Болдоо, Үүрцайхийн Үүрийнтуяа нар алтан медаль, Батсайханы Ганчимэг мөнгөн медаль тус тус хүртлээ.

Хоёр төрлийн дараах байдлаар

1. Монгол улс алт 13, мөнгө 3 хүрэл 14 нийт 36 медаль
2.Энэтхэг алт 5 мөнгө 7 хүрэл 6 нийт 18 медаль
3. Вьетнам 5 алт 4 мөнгө 5 хүрэл нийт 14 медаль
4. Узбекистан 2 алт 3 мөнгө 1 хүрэл нийт 6 медаль
5. Казхастан 2 алт 2 мөнгө нийт 4 медаль
6. Иран 1 алт 2 мөнгө 2 хүрэл нийт 5 медаль
7. Киргизстан 1 мөнгө

 

Тэмцээний дүн: http://chess-results.com

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж