Цагдаа нар ажлаа л хийсэн | News.MN

Цагдаа нар ажлаа л хийсэн

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Цагдаа нар ажлаа л хийсэн

АТГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамтарсан ажлын хэсгээс УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Сайншанд аж үйлдвэрийн паркийн төсөл болон Шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэсэн зүйл ангиар сэжиглэн шалгаж эхлээд буй юм. Энэ шалгалттай холбогдуулан өчигдөр /2016.04.11/ өдрийн 15.00-20.00 цагийн хооронд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн байцаагчид Х.Баттулга гишүүний Баянгол зочид буудлын офиссын барилгад байрлах “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компаниудад санхүүгийн шалгалт хийсэн. Таван цаг үргэлжилсэн энэ шалгалт иргэдэд хэрхэн хүрэв. Өрнөсөн үйл явдлыг иргэд  яаж хүлээн авав гэдэг  байр суурийг  нь сонслоо.

Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь хуулийн байгууллага шалгах шаардлагатай бол хэнийг ч алагчалгүй хуулийн дагуу ажиллах эрхтэй. Иймээс цагдаагийнхан өчигдөр үүрэгт ажлаа л хийсэн. Харин Х.Баттулга гишүүн болоод түүний туслахууд хуулийнхны шалгалтыг далимдуулж, ард түмнийг хагаралдуулах хэрэггүй гэсэн юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж