Лилли Аллен Парист бал сараа тэмдэглэж явна

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Лилли Аллен Парист бал сараа тэмдэглэж явна

Английн дуучин, загвар зохион бүтээгч Лилли Аллены сүр дуулиантай
хуримын дуулиан намдаад удаагүй байгаа билээ. Лилли Аллен нөхрийнхөө
хамт Парист бал сараа тэмдэглэж байгаа ажээ. Хосууд гар гараасаа
хөтлөлцөн, үнсэлцэж дурлалын хот Парисаар зугаалж яваа гэнэ. Тэд хамтдаа
хоолны амтаар гайхагддаг “Brasserie Lipp”-т хоол идэж,  Д"Орсейн
музейгээр зочилж, “Гластонбери” хөгжмийн наадмыг үзэхээр төлөвлөж байна.
Лилли Аллен, Сэм Куфер  нар энэ сарын 11-нд Английн нэгэн сүмд гэрлэсэн
юм. Хуримын үеэр дуучин бүсгүй хөл хүнд гэдгээ мэдээлсэн нь шүтэн
бишрэгчдийг нь баярлуулсан маш онцгой мэдээ байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж