4,9-өөр төгссөн машины эзэд татвараа төлөөрэй

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

4,9-өөр төгссөн машины эзэд татвараа төлөөрэй

Нийслэлийн Засаг даргын 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган,  оны эхнийн нэгдүгээр сараас  үзлэгт  хамруулах болсон бөгөөд өнгөрсөн саруудад тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн 70-80 хувь нь татвараа төлж, машинаа үзлэгт оруулжээ. Энэ талаар Нийслэлийн татварын газрын хэлтсийн дарга М.Шижирбаяр хэлэхдээ:

-Энэ жил тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдийн идэвх сайн, татвараа хэрхэн төөх талаарх ойлголт сайжирсан байна. Тэр хэмжээгээр жолооч нар тээврийн хэрэгслийн албан татварт хамрагдах нь нэмэгдсэн гэв.

Тухайлбал,  өнгөрсөн гуравдугаар сард 170 мянган тээврийн хэрэгсэл эзэмшигч  автомашины татвар төлөх байснаас 100 гаруй мянган иргэн татвар төлсөн ажээ. Үлдсэн 70 мянга орчим иргэн орон нутагт болон гадаадад явж буй шалтгаанаар тухайн сардаа татвараа төлж амжаагүй гэнэ. “Автотээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай”  хуульд зааснаар  энэ сард 4,9-өөр төгссөн машины эзэд татвар төлөх бөгөөд ирэх  тавдугаар сарын 31 гэхэд бүх тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдаж дуусна. АСЕМ-ын чуулганаас өмнө жолооч нарыг албан татвараа төлж дуусахыг албаныхан сануулав.

Тээврийн хэрэгслийн татвар хураах 13 цэг ажиллаж байсныг энэ жил өргөтгөн, Дүнжингарав худалдааны төв, Шинэ автохудалдааны цогцолбор, Нисдэг машин, Драгон төв, Мишээл төв зэрэг газруудад шинээр цэг байгуулж, нийтдээ  20 гаруй цэгт үзлэг хийж, татвар хурааж байна.

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж