О.Уянга шаггүй сайн төгөлдөр хуурч

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

О.Уянга шаггүй сайн төгөлдөр хуурч

Топууд дундаа
хамгийн өндөр боловсролтойд тооцогддог топ модель О.Уянга эрдэм номын
мөр хөөсөн, даруухан бүсгүй гэж загварынхандаа үнэлэгддэг. Тэрээр топ
модель болмогцоо л боловсролоо дээшлүүлэхээр Сингапур улсыг зорьсон.
Харин одоогоор монголдоо ирээд байгаа юм. О.Уянгын хувьд чадварлаг багш,
мундаг бүжигчин төдийгүй “хаан хөгжим” гэгддэг төгөлдөр хуурыг ч сайхан
тоглочихдог бүсгүй. Харамсалтай нь топ маань төгөлдөр хуур тоглож
байхдаа хажууд нь хүн байхаар сандарчихдаг гэсэн. Харин ганцаараа
байхдаа өнөөх “хөгжмийн хаан”-аа уйлуулж ч чаддаг, дуулуулж ч чаддаг
гэнэ лээ.  Тэрээр ”эмэгтэй хүн төрөл бүрийн гоо сайхны мэдрэмжтэй,
авъяастай байх ёстой” гэж боддог юм билээ. Тиймдээ ч хөгжим хөгжмийн
дотроос хамгийн тансаг нь болсон “төгөлдөр хуур”-ыг сурсан гэнэ.



Н.Асур www.secret.mn энд дарж орно уу.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж