Д.Номин-Эрдэнэ Дубайн нээлттэй тэмцээнд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Д.Номин-Эрдэнэ Дубайн нээлттэй тэмцээнд оролцож байна

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 18 дахь удаагаа зохиогдож байгаа "Дубай опен-2016" тэмцээн эхэллээ. Энэ сарын 11-19-ны өдрүүдэд явагдах энэ жилийн тэмцээнд 41 орны 144 шатарчин оролцож байгаагаас эрэгтэй 48 их мастер, эмэгтэй 8 их мастер, эрэгтэй 39 олон улсын мастер, эмэгтэй 6 олон улсын мастер нийт 116 олон улсын цолтой шатарчид оролцож байна. Манай улсаас эрэгтэй олон улсын мастер, эмэгтэй их мастер Д.Номин-Эрдэнэ оролцож байгаа бөгөөд тэрээр эхний өрөгтөө Хятадын шатарчинг буулган авлаа.

Тэмцээний мэдээллийг эргэн хүргэнэ.

Албан ёсны сайт: http://www.dubaichess.ae/

Тэмцээний дүн: http://chess-results.com

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж