Дильма Руссеффт итгэл үзүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Дильма Руссеффт итгэл үзүүлэх үү?

 

Бразилийн 65 гишүүнтэй Конгрессын хороо ерөнхийлөгч Дильма Руссеффт итгэл үзүүлэх эсэхээр санал асуулга явуулахыг дэмжлээ. Улмаар дөрөвдүгээр сарын 17 эсвэл 18-нд Бразилийн засгийн газарт ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулахаар болов.

 

Бразилийн эдийн засаг доройтож, төрийн өмчийн газрын тосын Петробрас корцорацийн авлигын дуулианд нэр холбогдсон зэрэг нь Дильма Руссеффыг огцруулах шалтгаан болж байгаа аж. Петробрас корпорацийн авлигын дуулианд засгийн газрын нөлөө бүхий улс төрчид болон Бразилийн нэртэй бизнесменүүд нэр холбогджээ.

 

Харин Дильма Русефф өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг Конгрессын хороонд хэлэлцэхийн өмнө хууль тогтоогчид болон шүүгчдийн өмнө хэлсэн үгэндээ “Ардчилалд аюул заналхийлж байна. Төрийн эргэлт гаргах оролдлого гаргуулахгүй” гэж мэдэгдэж байв. Тэрбээр ямар ч хууль бус зүйлд хутгалдаагүй, бас огцрохгүй” хэмээжээ.

 

Дильма Руссеффыг огцруулах оролдлого Бразилийн ард иргэдийг талцуулаад байгаа аж. Руссеффыг дэмжигчид нийслэл Бразилиа хотноо том хэмжээний жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Бразилд цэргийнхэн төрийн эргэлт хийснээс хойш 21 жилийн дараа 1985 онд Ардчилал тогтсон. Тус улсын ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва 2003 онд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн цагаас хойш Хөдөлмөрчдийн нам тус улсын эрх баригч нам хэвээр байгаа юм.

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж