Грекийн томоохон боомтыг хятадууд худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Грекийн томоохон боомтыг хятадууд худалдан авчээ

 

Грекийн Пирей боомтын 67 хувийг 368,5 сая еврогоор худалдах, худалдан  авах гэрээнд Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас, Хятадын  Cosco гэх тээврийн компанийн тэргүүн Сюй Ли  нар гарын үсгээ зурцгаажээ.

 

Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас хятад хөрөнгө оруулагч нарт талархалтай ханджээ. Фото Kathimerini.

 

Энэ наймаа хэд хэдэн шат дараалалтайгаар явагдах юм. Эхний ээлжид Cosco  компани Пирей боомтын 51 хувийг 280,5 сая еврогоор авна. Үлдсэн 16 хувийг нь 350 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд таван жилийн дараа 88 сая еврогоор худалдах авах ажээ.

Боомтын ажилтнууд энэ наймааны эсрэг нэг биш удаа  эсэргүүцэл гаргаж байсан юм.   Өнгөрсөн оны наймдугаар сард  зээлдүүлэгч нартай Грекийн байгуулсан гэрээний дагуу, далайн боомтууд бүс нутгийн нисэх буудлууд, төмөр замыг  хурдан хувьчлахыг заасан байгаа.  Мөн Грекийн банкуудыг 25 тэрбум еврогоор зузаатгаж, банкны сунгасан зээлийн асуудлыг шийдэх ёстой.

 

Грект зээлдүүлэгч нарын тооцоогоор  Афины өр 2016 онд ДНБ-ний 201 хувь хүрэх бөгөөд 2022 он гэхэд ДНБ-ний 160 хувьтай тэнцэх хүртэл нь бууруулахаар тооцжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж