Хоёрдугаар улирлын мэдээлэл цуглуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар улирлын мэдээлэл цуглуулж эхэллээ

Үндэсний
статистикийн хорооноос энэ удаагийн “Цаг ашиглалтын судалгаа”-г
өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлсэн билээ. Харин өчигдрөөс уг
судалгааны хоёрдугаар улирлын мэдээллийг цуглуулах ажил эхэлсэн байна.
Цаг ашиглалтын энэ удаагийн судалгаанд найман аймаг (Архангай,
Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Дархан-Уул),
Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 4000 өрхийг хамруулах юм.
Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг улиралд нэг удаа явуулдаг бөгөөд
дараагийнх нь судалгааг IX, XII саруудад зохион байгуулах юм байна.

Цаг
ашиглалтын судалгаагаар өрх гэр бүлийн доторх хөдөлмөрийн хуваарилалт,
хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт хүн амын зарцуулж байгаа цагийг
гаргахаас гадна хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох ажээ.

Энэ
удаагийн судалгаанд хоёр төрлийн асуулгаар мэдээлэл цуглуулна. Өрхийн
болон хувь хүний асуулга (ЦАС-1)-аар өрхийн ам бүлийн байдал, сууцны
төрөл, усан хангамж, ариун цэврийн байгууламжийн төрөл, өрхийн
хэрэглээний эд зүйлсийн талаар түүнчлэн өрхийн гишүүдийн боловсрол, ажил
эрхлэлт,  гэрлэлтийн байдалтай холбоотой мэдээллийг цуглуулна. Өдрийн
тэмдэглэл  (ЦАС-2)-ийг өрхийн 12  ба түүнээс дээш насны гишүүд хөтлөх
бөгөөд өдрийн 24 цагт хийсэн ажил болон тэдгээрт зарцуулсан хугацаагаа
бичиж тэмдэглэх ажээ. Цаг ашиглалтын судалгааг дөрвөн жилд нэг удаа
явуулах хуультай бөгөөд энэ удаагийн судалгааны дүн 2012 онд гарах гэнэ.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж