Том Хэнкс цаг агаарын нэвтрүүлгийг бужигнуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Том Хэнкс цаг агаарын нэвтрүүлгийг бужигнуулжээ

“Форест
Гамп”, ”Цэрэг Райныг аварсан нь”,  “Ногоон бүс” зэрэг киногоор нь
монгол үзэгчдийн сайн мэдэх жүжигчин Том Хэнкс испани хэлээр нэвтрүүлдэг
Америкийн “Despierta America” өглөөний шоунд оролцож багагүй шуугиан
дэгдээсэн гэнэ. Том Хэнкс өглөөний нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүйтэй
эфирийн үеэр цаг агаар тайлбарлахын хажуугаар бүжиглэсэн нь үзэгчдэд
гэнэтийн сюрприз болсон байна. Харин дараа нь жүжигчин хоолны
нэвтрүүлэгт зочноор уригдаж, өглөөний зоогт ер бусын кесаделла хийж
тогоочийг алмайруулсан ажээ. Тэрбээр халуун чинжүүг түүхийгээр нь
зажилсан ч яагаа ч үгүй бөгөөд тэр үед нэвтрүүлгийн хөтлөгч нулимсаа
гартал инээсэн гэнэ. Том Хэнкс дараа нь энэ тухайгаа “Twitter”-тээ
“Өглөөний хоолонд зооглосон халуун чинжүү ч аатай байсан шүү” гэж бичсэн
байсан гэнэ. Том Хэнкс өөрөө зохиолыг нь бичиж найруулсан “Ларри
Кроуни” хэмээх кинонд Холливуудын хөөрхөн хүүхнүүдийн нэг Жулиа
Робертстой хамтран тоглож байгаа ажээ. Кинонд ажлаасаа халагдсаны дараа
засран хүмүүжих бүлэгт элсч буй нэгэн эрийн тухай өгүүлдэг байна.

Тэрбээр
“Трансформер-3”-тай нэгэн зэрэг нээлтээ хийх шинэ киноныхоо талаар
“Миний кино  “Трансформер-3” гэгч галт бөмбөгийг цохиж гарч ирч чадах
эсэхийг би мэдэхгүй” гэжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж