Бага хуралд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Т.Билэгт, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурорын орлогч Ё.Сагсай, прокурор Б.Бат-Орших, болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Хэв журам хамгаалах газрын дарга, дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн дарга зэрэг албаны бусад хүмүүс оролцов.
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхдорж “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал”, Нийслэлийн прокурорын туслах, хууль зүйн докторант Ч.Мөнхбат “Хулгайн гэмт хэрэгт ял шийтгэгдэн хорихоос суллагдсан ялтныг нийгэмшүүлэх асуудал”, Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэргийн газрын үзлэг хариуцсан ахлах мэргэжилтэн, хууль зүйн докторант, цагдаагийн дэд хурандаа Б.Жаргалсайхан “Хулгайн гэмт хэргийг илрүүлэх шинжлэх ухаан техникийн зарим арга”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хууль зүйн докторант Г.Оюунболд “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүрээлэн буй орчны нөлөө, зураглал үйлдэх аргыг хэрэглэх нь”, Нийслэлийн прокурорын туслах, Монгол Улсын гавъяат хуульч Г.Жадамба “Бусдын эд хөрөнгө, хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл түүнийг бууруулах талаар авах арга хэмжээ”, Цагдаагийн академийн эрүүгийн эрх зүйн криминологийн тэнхмийн багш, хууль зүйн магистр, цагдаагийн ахлах дэслэгч Л.Бат-Очир “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” гэсэн сэдвэээр уг бага хуралд илтгэл тавин оролцсон юм.