Хонгконгийн оюутан нам байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Хонгконгийн оюутан нам байгуулжээ

 

Хонгконгийн ардчиллын төлөө тэмцэгч оюутан Жошуа Вон “Demosisto” гэх улс төрийн нам байгуулжээ. “Demosisto” намын урт хугацааны зорилго нь 2047 онд Их Британийн Хятадад Хонгконгийг шилжүүлэн өгөх 50 жилийн хугацаа дуусахаар тусгаар тогтнолоо олж авах гэнэ.

 

Хонконгод 2014 оны сүүлээр 79 хоног үргэлжилсэн ардчиллын төлөөх олон мянган хүний суулт, жагсаалыг тэргүүлэгчдийн нэг Жошуа Вон ирэх есдүгээр сард болох сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр төлөвлөжээ. Гэвч Жошуа Вон Хонгконгийн хууль тогтоох зөвлөлийн суудалд нэр дэвшихэд 21 нас хүрсэн байх  ёстой юм.

 

Өнгөрсөн сард Жошуа Вон “Scholarism” жагсагчдын бүлгээ тарааж, оронд нь нам байгуулахаа мэдэгдэж байжээ.  “Scholarism” жагсагчдын бүлгийн гишүүд нь ихэвчлэн оюутан, сурагчид аж.

 

Хятадын эрх баригчдын зүгээс хонгконгчуудад удирдлагаа сонгох эрхийг 2017 оны сонгуулиар олгохоо амласан. Гэвч нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах болзол тавьсан нь Хонгконгод жагсаал тэмцэл өрнөхөд хүргэжээ. Хонгконгод олон хоног үргэлжилсэн суулт жагсаал нь Тян Ань Миний бослогоос хойш Бээжинд тулгарсан хамгийн том сорилт гэгдэж байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж