Тоглоомчдод зориулсан ширээ

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Тоглоомчдод зориулсан ширээ

Видео тоглоом сонирхогч залууст зориулан бүхнийг багтаах хэрнээ тун цэвэрхэн, зохион байгуулалт сайтай ширээг бүтээжээ.

Энэхүү ширээ нь том хэмжээтэй хулгана байрлуулахад нэн тохиромжтойн дээр нөүтбүүкээс гадна таблет тогтоох суурьтай. Кабель утаснуудыг цэгцтэйгээр зохион байгуулж, нүдэнд ил харагдахгүй байлгах боломжтой.

Мөн өндөр хүчин чадалтай тоглоом тоглоход тулгардаг халах асуудлыг шийдэх сэнсийг ширээндээ суурилуулж өгсөн учир нөүтбүүкээ сэнсэн дээрээ тааруулан тавьж ажиллуулснаар дээрх бэрхшээлийг саадгүй даван туулна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж