Доллар “суларч” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Доллар “суларч” эхэллээ

Он гарсаар зогсолтгүй өссөн долларын ханш өнгөрсөн амралтын өдрүүдэд 20 орчим төгрөгөөр буураад байна. Тодруулбал, арилжааны банкууд  нэг ам.долларыг 2030-2034 төгрөгөөр зарж байгаа бол “Найман шарга” зах дээр 2029 төгрөгтэй тэнцжээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр 500 сая долларын  бондыг Монголын Засгийн газар амжилттай арилжиж, энэ мөнгө Монголын дансанд орж ирснээр дотоод зарагдах долларын ханшид эергээр нөлөөлсөн гэж эдийн засагчид тайлбарлаж байна.

Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард 800 сая долларын “Мазаалай” бондыг гаргахаа төлөвлөж байсан ч энэ үеэр Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдсөн учраас хүү нь өссөн. Тиймээс  хоёр сар гаруй хүлээсний эцэст өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Засгийн газраас  таван жилийн хугацаатай 10.875 хувийн хүүтэйгээр 500 сая долларын бондыг  олон улсын хөрөнгийн зах зээлд арилжсан байна.

Засгийн газраас 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан нь өмнө нь гаргасан манай бондуудын ханшид эергээр нөлөөлөх болсон байна. Монголд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, дотоодын улс төрийн хэрүүл Монголын Засгийн газраас гаргасан бондын ханш болон хувьцаанд сөргөөр нөлөөлж байсан юм.

Анх удаа Азийн зах зээлд бонд гаргаж амжилттай арилжсан Засгийн газрын бондыг авах сонирхол хөрөнгө оруулагчдад багагүй байжээ. Нийтдээ 750 сая долларын бонд худалдан авах санал Засгийн газарт ирсэн байна.

Мөн түүнчлэн энэхүү бонд Ази тивийн улсуудаас хамгийн анхлан гаргасан өндөр өгөөжтэй бондын хэлцэлд тооцогдох болжээ. Гадаадын хэвлэлээс харахад  Монголын засгийн газрын бондыг худалдан авахаар 110 гаруй хөрөнгө оруулагч захиалга ирүүлсэн байна.  Үүнээс хамгийн их буюу 45 хувь нь АНУ-ын хөрөнгө оруулагчид, 35 хувь нь Европын хөрөнгө оруулагчид байсан бол Азийн хөрөнгө оруулагчдын санал 20 хувьтай тэнцэж байна. Хөрөнгө оруулагчдын дийлэнх нь буюу 91 хувь нь томоохон хөрөнгө оруулалтын сангууд гэдгийг ч Сангийн яамнаас мэдээлж буй.  Энэхүү 500 сая ам.долларын санхүүжилтийг дэд бүтэц болон өмнө гаргасан бондын санхүүжилтийг нөхөхөд зарцуулах юм байна.

Б.БАТ


ХАНШИЙН ХАРЬЦУУЛАЛТ

USD АНУ-ын доллар

ХХБанк

2,016.00 6.00 

2,029.00 6.00 

Капитрон

2,013.00 13.00 

2,029.00 7.00 

Уран уургач

2,025.00 3.00 

2,029.00 3.00 

Евро Ази

2,025.00 3.00 

2,029.00 3.00 

ХААН

2,012.00 8.00 

2,030.00 6.00 

КРЕДИТ банк

2,020.00 5.00 

2,030.00 5.50 

Төрийн банк

2,012.00 14.00 

2,030.00 8.00 

East Eagle

2,026.00  

2,030.00  

"Номин Карт" ББСБ

2,020.00  

2,030.00  

Капитал банк

2,017.00 8.00 

2,031.00 6.00 

Голомт

2,019.00 6.00 

2,034.00 2.00 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж