Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани нано ялтас, уян ган, мод зэрэг материалыг ашиглан үйлдвэрлэсэн модон эх биетэй автомашинаа энэ сарын 12-нд эхлэх Миланы загварын долоо хоногоор танилцуулах гэнэ.
“Setsuna" нэртэй уг загварын эх биеийг гар аргаар боловсруулсан царс, хус модоор бүтээжээ. Түүнээс гадна эх биеийг угсрахдаа хадаас, шураг хэрэглэдэггүй Окуриари гэх Японы уламжлалт аргачлалыг ашигласнаараа онцлог болсон байна.
Т.МӨНХ