Дун хэлбэртэй радио гаргалаа

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Дун хэлбэртэй радио гаргалаа

Японы алдарт FM радио болох BayFM 90 жилийн ойгоо тохиолдуулан нэгэн онцгой бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ. Энэ нь дун хэлбэртэй радио юм. Далайн жинхэнэ дунгийн дотор талд суурилуулан хийсэн уг радио нь BayFM-ийн нэр болон логотой. Спикер, антенн гээд бүхий л шаардлагатай зүйлсийг өөртөө багтаасан.

Ердөө 100хан ширхгийг бүтээсэн ба 3,980 иений үнээр онцгой хэрэглэгчдэдээ худалдан авах боломжийг олгох аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж