Перуд эмэгтэй төрийн тэргүүн тодрох уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Перуд эмэгтэй төрийн тэргүүн тодрох уу?

 

Өмнөд Америкийн Перу улсын төрийн тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдох магадлалтай байна. Перугийн ерөнхийлөгчид нэр дэвшигч Кейко Фужимори сонгуулийн эхний шатанд ялалт байгуулжээ. Тэрбээр  сонгуулийн нэгдүгээр шатанд өрсөлдөгч Пепро Пабло Кучински, Вероника Мендоза нараас хоёр дахин их санал авсан аж. Перугийн ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шат ирэх зургадугаар сард болох юм.

 

Кейко Фужимори нь Перу улсын экс ерөнхийлөгч Альберто Фужиморийн охин юм. Экс ерөнхийлөгч Альберто Фужимори нь бослого үймээнийг зогсоохын тулд цэргийнхнийг гал нээхийг зөвшөөрснөөрөө энгийн иргэдийн амийг хөнөөсөн хэргээр 25 жил шоронд хорих ял эдэлж байгаа аж.

 

Перуд 10 жил үргэлжилсэн зөрчлийн эцэст 1990-ээд онд “Гэрэлтэж буй зам” босогчдын бүлэг тарснаар үймээн намжжээ. Зөрчил мөргөлдөөнд 69 мянга орчим хүн амь үрэгдсэн байв.

 

Үүний зэрэгцээ ням гаригт /IV.10/ Перу улсын алслагдсан бүс нутагт сонгуулийн материал тээвэрлэж явсан автомашинд гурван зэвсэгт этгээд халдсан байна. Энэ хэрэгт босогчдыг хардаж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж