ОХУ-ын Екатеринбург хотноо болсон Ерөнхий боловсролын сургуулиудын дунд болдог “Кэс баскет” тэмцээнд Монголын хөвгүүдийн баг амжилттай оролцож, хүрэл медаль авлаа. Тус тэмцээнд ОХУ-ын мужуудаас шалгарсан 15, Монголын нэг баг эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдсөн. Эрэгтэй баг хэсэгтээ хоёр хожил, нэг хожигдолтойгоор шилдэг дөрөвт үлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Новосибийн багийг 71:57-оор хожжээ. Сүүлийн жилүүдэд тус тэмцээнд тасралтгүй оролцож байгаа Монголын баг анх удаа медаль хүртлээ.
Эмэгтэй багийн хувьд 15-р байрт орсон бөгөөд ур чадварын тэмцээнд н.Намуунаа гуравдугаар байрыг эзэлсэн.