Египет хоёр арлыг Саудын Арабт өгснийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Египет хоёр арлыг Саудын Арабт өгснийг эсэргүүцэв

Египетийн засгийн газар Улаан тэнгис дэх Тиран, Санафир гэх хоёр арлыг Саудын Арабт өгсөн нь цахим ертөнцөд маргаан дэгдээжээ. Саудын Арабын хаан Салман Египетэд ховор айлчлал хийх үеэр арлын асуудлыг хэлэлцсэн байна. Айлчлалын хүрээнд Саудын Арабын хаан Египетэд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж, тусламж үзүүлэх тухай яригдаж байжээ.Цахим ертөнцөд Египетийн иргэд засгийн газраас арлуудыг Саудын талд худалдсаныг эсэргүүцэн шүүмжилсэн байна. Твиттер хэрэглэгчид Египетийн засгийн газар арлын эзэмшлээс татгалзсан нь үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл бөгөөд ерөнхийлөгч аль-Сисийн унах болно хэмээн жиргэжээ. Харин Египетийн засгийн газрын төлөөлөгч “ONTV” телевизэд өгсөн ярилцлагадаа арлын асуудлыг хоёр орны мэргэжилтнүүд зургаан жилийн турш 11 удаагийн яриа хэлцлийн үр дүнд шийдсэн гэв.

Б.АНХТУЯА
Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж