Азид дахин газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Азид дахин газар хөдөллөө

 

Тажикистаны хилийн ойролцоо Афганистанд 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт баруун өмнөд Азийн олон хотод хүчтэй мэдрэгдсэн байна. Кабул, Исламабад, Лахор, Дели хотноо оршин суугчид айж сандран орон гэрээсээ гарч зогссон аж. Газар хөдлөлтийн голомт хүн ам бага суурьшсан уулархаг бүсэд 210 км-ийн гүнд болжээ. Гэвч газар хөдлөлтийн үеэр Пакистанд нэг хүн амь үрэгдэж, 30 хүн гэмтэж бэртсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас хөрсний нуралт, гулгалт үүсчээ. Одоогоор газар хөдлөлтөөс үүдсэн хохирлын мэдээлэл бүрэн гүйцэт гараагүй байна хэмээн Пакистаны албаныхан мэдээлэв. Газар хөдлөлтийн голомтоос алс хол оршдог боловч Энэтхэгийн Дели хотноо метро, галт тэрэгний үйлчилгээг түр зогсоожээ.

 

Өмнө нь өнгөрсөн аравдугаар сард Афганистаны хилийн ойролцоо 7.5 магнитуд газар хөдөлснөөс 300 орчим хүн амь үрэгдсэн билээ. Азийн энэ бүс нутагт газар хөдлөх нь тектоник хавтангийн түлхэлцлээс болдог аж.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж