Хиллари Клинтон Араб эмэгтэйчүүдийг үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон Араб эмэгтэйчүүдийг үнэлжээ

Саудын Арабад эмэгтэйчүүдийг жолоо барихыг хориглосон нь гивлүүртэй бүсгүйчүүдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Өнгөрсөн сард нэгэн араб эмэгтэй “Face book”-ийн  Women2Drive хуудсанд машин барьж буй бичлэгээ нийтийн сүлжээнд тавьж, дээрх хоригийг цуцлах хүртэл эсэргүүцэхээ илэрхийлсний дараа баривчлагдсан юм. Саудын Арабид энэ сарын 17-нд мөн “Эмэгтэйчүүдийг жолоо барихыг хориглосон” хоригийг эсэргүүцсэн хөдөлгөөн гарсан ажээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон  Саудын Арабын эмэгтэйчүүдийн дээрх “зоригтой” алхмыг үнэлж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.  Клинтон албан ёсны мэдэгдэлдээ “Араб эмэгтэйчүүдийн хэт хуучинсаг үзэлтэй вант улсын хууль тогтоогчдын шийдвэрийг эсэргүүцэж, эрхээ хамгаалж буй нь зүй ёсны хэрэг” гэжээ. Өнгөрсөн баасан гаригт Саудын Арабад эмэгтэйчүүд дээрх хоригийг эсэргүүцэн замын хөдөлгөөнд саад учруулсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж