Трамп ерөнхийлөгч болохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Трамп ерөнхийлөгч болохгүй гэв

 

Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн дундаас тэргүүлж яваа Дональд Трамп “АНУ-ын ерөнхийлөгч болж чадахгүй” хэмээн АНУ-ын Сангийн сайд асан Генри Полсон мэдэгдлээ.

 

Энэ тухай Сангийн яамны экс  тэргүүн "Блумберг" телевизид ярилцлага өгөхдөө хэлжээ.

 

Асуулт:Ерөнхийлөгч Трамп АНУ-ын эдийн засгийн урт хугацааны тогтворжуулах хүчний элемент байж чадах уу?

Г. Полсон: Яг над шиг та нар энэ асуудлыг мэдэж байгаа шүү дээ. Миний бодлоор бид Трампыг ерөнхийлөгч болохыг харахгүй.

Асуулт:Харахгүй гэнэ ээ? Таны бодлоор хэн АНУ-ын ерөнхийлөгч болох вэ?

Г. Полсон: Би л лав биш … Би энэ тухай ярих ёсгүй байсныг та нар мэдэж байна уу… Өнөөдрийн сонгуулийн кампаниар би  Ардчилсан насаас ч, Бүгд найрамдах намаас ч  хэзээ ч харна гэж бодож байгаагүй зүйлийг харж байна. Өнөөдрийн бидний харж буй зүйл нь  намайг гутрааж, түгшүүлж байна. Би энд  мэтгэлцээний төвшин, бүгд найрамдахчуудын дургүйцлийг хэлж байгаа юм. Үүний үр дүнд популистуудад олон хүн итгэхэд бэлэн байна.  Гэхдээ би эрсдэл хийгээд ДональдТрамп гарч ирэхгүй гээд хэлье гэжээ.

 

Нэмж хэлэхэд, 2006 онд АНУ-ын Сангийн сайдаар  томилогдохоос өмнө Генри Полсон 32 жилийн турш Goldman Sachs (1974–2006) банкинд ажиллаж байв. АНУ-ын санхүүгийн болон улс төрийн хүрээний төлөөлөгч нар  энэ удаагийн сонгуулийн кампанийн талаар сэтгэл дундуур байгаа хэлж байсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж