Орос НАТО 2014 оноос хойш анхны уулзалтаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Орос НАТО 2014 оноос хойш анхны уулзалтаа хийнэ

 

Ойрын хоёр долоо хоногийн дотор Брюссельд Орос-НАТО-той элчингийн төвшинд уулзах юм. Украины хэрэг явдлаас хойш буюу 2014 онд хоёр талын холбоо тасарснаас хойших хамгийн анхны уулзалт нь энэ болох юм.

 

НАТО-гийн эвслийн сайтад өнгөрсөн баасан гаригт нийтлэгдсэн мэдэгдэлд тэмдэглэхдээ, энэ уулзалтын үеэр Украины асуудал болоод аюулгүй байдлын асуудлаар санал солилцох ажээ.

 

"НАТО – Орос хоёрын зөвлөл Украины хямрал болон Минскийн тохиролцоог бүрэн биелүүлэх шаардлагын талаар  авч хэлэлцэнэ. Бид эрсдлийг бууруулах, ил тод байхад анхаарлаа  тавих үүднээс  цэргийн асуудлуудаар ярилцана. Афганистаны аюулгүй байдал ба бүс нутгийн террорист аюулыг энд ярилцах болно” хэмээн НАТО-гийн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж