Цаг ашиглалтын судалгаагаар өрх гэр бүлийн доторх хөдөлмөрийн хуваарилалт, хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт хүн амын зарцуулж байгаа цагийг гаргахаас гадна хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох ажээ.
Энэ удаагийн судалгаанд хоёр төрлийн асуулгаар мэдээлэл цуглуулна. Өрхийн болон хувь хүний асуулга (ЦАС-1)-аар өрхийн ам бүлийн байдал, сууцны төрөл, усан хангамж, ариун цэврийн байгууламжийн төрөл, өрхийн хэрэглээний эд зүйлсийн талаар түүнчлэн өрхийн гишүүдийн боловсрол, ажил эрхлэлт, гэрлэлтийн байдалтай холбоотой мэдээллийг цуглуулна. Өдрийн тэмдэглэл (ЦАС-2)-ийг өрхийн 12 ба түүнээс дээш насны гишүүд хөтлөх бөгөөд өдрийн 24 цагт хийсэн ажил болон тэдгээрт зарцуулсан хугацаагаа бичиж тэмдэглэх ажээ. Цаг ашиглалтын судалгааг дөрвөн жилд нэг удаа явуулах хуультай бөгөөд энэ удаагийн судалгааны дүн 2012 онд гарах гэнэ.