Автобусныхан санхүүжилтээ нэхэв

Хуучирсан мэдээ: 2016.04.10-нд нийтлэгдсэн

Автобусныхан санхүүжилтээ нэхэв

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа том оврын автобусныхан өчигдрөөс эхлэн санхүүжилт нэхсэн лоозон нааж явах болов. Уг лоозонд “Нийслэлийн Засаг даргаа 1-р улирлын зардлын санхүүжилтээ өгөөч ээ. Цалингаа тавья. Өрөө өгье” хэмээн бичсэн байна. Өнөөдөр тэд хоёр дахь өдрөө энэхүү лоозонтойгоо ажил үүргээ гүйцэтгэж байна.

Жолооч нарынх нь тайлбараар бол нийслэл 1 улирлын зардлын санхүүжилтээ шийдэхгүйгээс нийтийн тээврийн салбарыхан түлш шатахууны өрөнд орж, шатахуун импортлогч компаниудтай харилцах аргагүй болж буй аж.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж