Г.Дашдэмбэрэлийг хорихоор болжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Г.Дашдэмбэрэлийг хорихоор болжээ

“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс цагдан хорих шийдвэр гаргасан байна. Түүнийг бусдын нэр төрд халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Дээрх асуудлаар Г.Дашдэмбэрэлийг  Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудаж, тайлбар авсны дараахан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тайлбар авч саатуулах шийдвэр гаргажээ. Ямар үндэслэлээр албадан саатуулах болсон нь тодорхойгүй байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж