Галд 75 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.10-нд нийтлэгдсэн

Галд 75 хүн амь үрэгджээ

 

Энэтхэгийн Паравур муж дахь Путтингал сүмд өчигдөр гал гарснаас 75 гаруй хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн гэмтэж түлэгджээ. Галын шалтгаан галт буудлагаас болсон аж. Шашны баярын төгсгөлд гал буудлага хийхээр төлөвлөж байжээ. Галын улмаас сүмийн барилга нурж сүйдсэн бөгөөд аврагчид нуранги дороос хүмүүсийг аврахаар ажиллаж байна.

 

Путтингал сүм нь жил болгон галт буудлага хийдэг уламжлалтай аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж