Гурван насны эрлийз морьд уралдуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Гурван насны эрлийз морьд уралдуулна

Улсын их баяр наадмаар энэ жил зургаан насны морьдоос гадна эрлийз морьдын уралдаан хийхээр болжээ. Тодруулж хэлбэл, долдугаар сарын 13-н буюу уяачдын баярын өдөр гурван насны эрлийз морьд уралдуулах болсон аж. Мөн бай шагналыг нь зургаан насны морьдод олгодогтой адил өгөхөөр болж, хөрөнгө мөнгийг нь тусгасан байна.

Энэ жил дөрвөн их тэгш ой тохиож байгаа учраас баяр наадмын уур амьсгал эрт орох болсон байна. Наадам зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханы хэлснээр бол ирэх долдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбайд “Монгол туургатан” тэмдэглэлт арга хэмжээг зохиосноор наадмын салхийг хагалах болжээ. Мөн шинээр төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөсөн байна. Улсын баяр наадамд 1024 бөх барилдах учраас барилдах цагийг нь шуурхайлуулахыг ч салбар хорооныхонд анхааруулаад байгаа аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж