Дорнодын волейболчид хүрэл медаль авлаа

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

Дорнодын волейболчид хүрэл медаль авлаа

Волейболын идэрчүүдийн УАШТ-ийн охидын ангилалд Дорнод аймгийн баг хүрэл медалийн болзол хангалаа

Монголын волейболын холбооноос идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо "Алдар" спорт хорооны зааланд зохион байгууллаа. Тус тэмцээнд Баруун, Зүүн, Хангайн, Төвийн, Нийслэлийн бүсүүдээс шалгарсан охид, хөвгүүдийн тус бүр 16 нийт 32 баг оролцсоноос өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд боллоо.

Тус тэмцээний охидын хүрэл медалийн төлөө Дорнод, Говьсүмбэр аймгийн багууд шалгаран үлдсэн. Энэхүү тоглолтод Дорнодын охид өрсөлдөгчөө 3:2-ын онооны харьцаагаар хожин хүрэл медалийн болзол хангалаа.

ДҮН: /18.00/

Охид:

Хүрэл : Дорнод -Говьсүмбэр 3:2

Алт: Сэлэнгэ – БЗД 21-р сургууль – 1:3

Хөвгүүд:

Хүрэл: Өмнөговь – Хөвсгөл аймаг – 3:1

Алт: Хасумегастарс – Сэлэнгэ Зүүн хараа 3:2

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж