Сагсан бөмбөгийн лигийн шилдгүүд удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн лигийн шилдгүүд удахгүй тодорно

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Польш улсын Плоцк хотын хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчдын Лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өчигдөр/4.8/ Спортын төв ордонд боллоо. Тэмцээний нээлтэд ИТХ-ын ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон бусад албаны хүмүүс оролцож тамирчдад амжилт хүсч, дурсгалын зүйлс гардуулсан юм. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд 23 сургуулийн нийт 43 баг, 500 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс хувийн хэвшлийн сургуулийн сурагчид оролцож байгаагаараа онцлогтой болж байгаа аж.

Тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар Монголын биеийн тамир, спорт сонирхогчдын холбоо, Польш улсын Плоцк хотын захиргаа, Монголын шүүгчдийн холбоо ажиллаж байна. Тэмцээнд оролцож байгаа сургуулиудын тоо жилээс жилд өсч, тамирчдын авьяас чадвар улам сайжирч байна хэмээн зохион байгуулагчид хэлсэн бөгөөд тэмцээний шилдгүүд энэ сарын 17-нд тодорно. Сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулах, Польш улсын Плоцк хотноо нөхөрсөг тэмцээнд явах сургуулийн баг тамирчдыг шалгаруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын тамирчид ач холбогдол өгөн, ихээхэн өрсөлдөөнтэй оролцож байна.

ЭХ СУРВАЛЖ: Баянзүрх дүүрэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж