Спортын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

Спортын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа

СПОРТЫН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛЫН ТАЛААР АЖЛЫН ХЭСЭГ ГАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, Спортын холбоод, Хүчний байгууллагууд, Их дээд сургууль, спортын төрөлжсөн сургалттай Биеийн тамирын сургуулийн удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тасраад байсан уг зөвлөгөөний үеэр Биеийн тамир, спортын тухай шинэчилсэн найруулга бүхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барихаар болсон талаар таницууллаа. Мөн энэ салбарт нийтлэг тохиолддог орон тоо, уралдаан тэмцээний төсөв, Монголын бүх ард түмний спартакиадыг цаашид олимпийн бус жил хийх зэрэг олон сэдвүүд хөндөгдсөн. Цаашид улсын хэмжээнд нийтийн биеийн тамираар хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, хүн амыг олноор хамруулж спорт, хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл чийрэг бие хүнийг бий болгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байсан юм. Эндээс алдаа дутагдалаа хэлэлцэж туршлага солилцох цаашдын гаргалгаа юу байж болох зэрэг олон асуудлууд ч яригдаж байсан юм. Мөн зөвлөгөөний төгсгөлд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, БТС-ын Хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан, ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга Х.Бакытжан нарт өөрсдийн саналаа уламжилсаны дагуу гарсан саналуудыг нэгтгэх боломжтойг шийдвэрлэх зорилготой ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо гэж Дорноговь аймгийн БТСГ-аас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж