Шашны туйлшрагчид шашингүй үзэлтнийг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Шашны туйлшрагчид шашингүй үзэлтнийг хөнөөв

Бангладешийн нийслэл Дака хотод шашингүй үзэлт зохиолчийг мачете хутгаар зэвсэглэсэн этгээдүүд хөнөөсөн хэрэг гарсан нь сүүлийн хоёр жилд гарч байгаа зургаа дахь тохиолдол юм.Дака хотын цагдаа нарын мэдээлснээр амиа алдсан зохиолч их сургуульд мастерын зэрэг горилж байсан оюутан гэнэ. Шашны туйлшрагчид түүнийг сургуулиасаа гэртээ харьж явах замд нь отож байгаад хөнөөснийг цагдаа нар тогтоосон байна.Хүн амын дийлэнх хувийг лалын шашинтнууд эзэлдэг, хинди шашинтууд цөөнх болсон энэ оронд иймэрхүү аллага байнга гарах болсон нь шашингүй үзэлт сэхээтнүүдийн дунд айдас хүйдэс төрүүлж эхэлжээ.

Бангладешийн Үндсэн хуульд Исламын шашин бол төрийн шашин хэмээн заасан байдаг ч төрөөс сүм  хийдийг тусгаарлах тухай үзлийг ч мөн хамгаалах тухай заасан байдаг ажээ.Амиа алдсан зохиолч, блогч төрөөс сүм хийдийг тусгаарлах үзлийг хамгаалагч, идэвхитэй тэмцэгч нэгэн байсан гэнэ.Өнгөрсөн 2015 онд ийм хэд хэдэн хэрэг гарсны нэг нь АНУ-д амьдардаг, зохиолч, блогчийг Дака хотод болсон номын үзэсгэлэн худалдааны үеэр хөнөөсөн хэрэг юм.Дээрх хэрэг явдлаас болж тус улсын хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгч идэвхтэнүүд зохиолчдын эсрэг явуулж буй цуст үйл ажиллагааг зогсоохыг уриалсан юм.

Шашны туйлшрагчид хүний амь хөнөөж байгаа хэргийг эрх баригчид дуугүй хараад өнгөрүүлж байгааг Бангладешийн сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хороо шүүмжилж, Твиттерт бичсэн байна.

Н.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж