АНУ-д 15 оюутан тэтгэлгээр суралцана

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

АНУ-д 15 оюутан тэтгэлгээр суралцана

АНУ-ын их, дээд сургуулиудад магистрын зэргээр суралцах оюутнуудыг өнөөдөр Боловсрол, соёл,  шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр хүлээн авч уулзан, батламж гардууллаа. АНУ-ын Элчин сайдын яам нь 2011-2012 оны хичээлийн жилд Фулбрайтын гадаад оюутны тэтгэлэгт хөтөлбөрт  Монголын 15 оюутанг хамруулан сургахаар болсны дагуу ийнхүү тэдэнд батламж гардуулсан юм. Оюутнууд энэхүү батламжийг авснаар ирэх хичээлийн жилээс эхлэн эрүүл мэнд, боловсрол, хот тохижилт, төрийн удирдлага, шинжлэх ухаан болон технологи гэсэн чиглэлээр суралцах юм байна.

Өнгөрсөн онд сайд Ё.Отгонбаяр нь АНУ-ын Төрийн департмент дахь Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Жүдит Макхале нар монгол оюутнуудад ологогдох тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаар дөрвөн оюутан суралцдаг байсныг 15 болгон өргөжүүлжээ.

Дашрамд сануулахад, 1994 оноос эхлэн хэрэгжсэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 100 орчим монгол оюутан АНУ-ын их, дээд сургуулиудад суралцаад ирсэн байна.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж