Германд ИУ-ын сэжигтнүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Германд ИУ-ын сэжигтнүүдийг баривчилжээ

 

Германд халдлага үйлдэхээр төлөвлөсөн хоёр сэжигтнийг баривчилжээ. “Исламын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэгдсэн хоёр эрэгтэйг Бавар мужид баривчилсан аж. Нигерийн 29 настай эрэгтэйг Фюрстенфельдбрукаас, Иракийн иргэн 46 настай эрэгтэйг Мюнхен хотод баривчилжээ. Германы цагаа нар сэжигтнүүдийн гэрт нэгжлэг хийсэн байна.

 

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард 130 хүний амийг хөнөөсөн террорист халдлагууд гарснаас хойш Европ даяар түгшүүрт автаж, хамгаалалтаа чангатгасан юм. Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сард Европын засаг захиргааны төв байрладаг Брюссель хотын нисэх буудал, метронд халдлага гарч олон хүн амь үрэгдсэн билээ.

 

Түүнчлэн “Исламын улс” зэвсэгт бүлэглэл Берлин, Лондон, Ром хотод цуст халдлага үйлдэхээр заналхийлсэн билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж