Изображение: кадр YouTube
Сирийн Алеппо хотын Шейх Максуд дүүргийг буудахдаа исламын дайчид химийн зэвсэг хэрэглэсэн гэж Aryen Haber агентлаг мэдээлэв. Хордлого авсан шинж тэмдэгтэй дөрвөн хүн эмнэлэгт хүргэгджээ.
Алеппо хотноо курдын сайн дурынхантай байлдах үеэр хориотой зэвсэг хэрэглэсэн хариуцлагыг “Жейш аль-Ислам” бүлэгллийнхэн өөртөө авлаа. Уг тушаалыг бригадын дарга нарын нэг өгсөн ба түүнийг цэргийн шүүхэд дуудан тус бүлгийн дүрмийг зөрчсөн хэмээн шийтгэхээр болжээ.
Дөрөвдүгээр сарын 6-нд Шейх Максуд дүүрэгт “Жебхат ан-Нусра” гэх террорист бүлгийн 1,5 мянган дайчин гурван танк, хориод машины дэмжлэгтэйгээр Курдын өөрийгөө хамгаалах отрядын эсрэг давшилт хийсэн байв. Хожим тэдний давшилтыг Оросын онгоцууд бөмбөгдөн зогсоожээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР