Амстердам дахь Ван Гогийн музейд хадгалагдаж буй энэ хөрөг Теогийнх гэдэг нь одоогоор тогтоогдсон цорын ганц зураг гэнэ. "Ван Гогийн зурагнууд дотроос ах Теогийнх нь зураг огт байдаггүйгээс хүмүүс тэднийг ойр дотно байгаагүй гэж боддог” гэж музейн тайлбарлагч ярьжээ. Ван Гогийн амьдралд нөлөө үзүүлсэн гол хүн бол мөнгө төгрөгөөр харамгүй, байнга дэмжиж байсан түүний ах Тео юм. Тэдний насан туршийн үерхэл нөхөрлөл нь 1872 оны 8-р сараас хойш харилцаж байсан олон захидлаас нь харагддаг. Ван Гог ахынхаа хөргийг 1887 онд Парист хамт амьдарч байхдаа зурсан юм.
Музейн ахлах шинжээч хөргийг зураачийн өөрийнх нь хөрөгтэй харьцуулан шинжилсний дараа үүнийг олж мэдсэн гэнэ. Хэдийгээр ах дүү хоёр гадаад төрхөөрөө адилхан авч чихний хэлбэр, сахлын өнгө нь өөр байсан гэнэ. Теогийн тухайн үеийн гэрэл зурагнаас харахад тэрээр сахлаа хусдаг, чихний хэлбэр нь зураачийнхаас өөр байсан ажээ. Чихээ огтолсныхоо дараа зураач өөрийнхөө хөргийг зурж байсан. Зураач 1890 онд өөрийгөө буудаж, амиа хорлосон юм.